Нүүрсний 40 сэтгүүлчийн нэрсийг зарлахыг шаардсан ч хариу өгсөнгүй.
МАН-ын даргад нэр дэвшиж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар намын их хурлаасаа хоёр хоногийн өмнө намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэв. Ерөнхий сайд нь нүүрсний хэргийг илрүүлнэ гээд, УИХ-ын дарга нь нүүрсний хэрэгт гүтгэгдсэн ус тосоороо ялгарна гээд шалгуулж байгаагаас болсон. Харин энэ хэрэгт сэтгүүлзүйн салбарын нэр нь тодорхойгүй 40 сэтгүүлч чирэгдсэн гэх. Э, Г гэх нэртэй сэтгүүлчид шалгагдаж байгаа. Нэгийг нь хорьсон, нөгөөх нь хил гарсан олж ирнэ гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн. Гэтэл Э нь сэтгүүлч биш инфлүүсэр, Г нь твиттерын жиргээч болж таарсан. Олон нийт нүүрсний хэргийг хэвлэлийн бага хурлын үеэр нүүрсний машин авсан гэх 40 сэтгүүлчийн нэрийг зарлана гэж хүлээсэн ч зарласангүй. Сэтгүүлчид нэрийг нь хэлээч гэж шаардсан ч хэлсэнгүй. Муу сайнаараа дуудуулдаг ч энэ салбарынхан хараал хэрүүл дундуур яваад зөвийг нь дэмжээд, худлыг нь но-той ноцтойг нь бичсээр ирсэн. Нийт 4000 хүн ажиллаж байгаа тус салбарынхан дунд яс хаясан мэдээллийг өгсөн сайдаас болж нэгнийгээ хардаж гэр бүлийг нь дарамталж сүрдүүлж,элдэв хэрэг гарах дөхсөн. Эзнийг нь илрүүлээгүй нотлоогүй юм бол хууль зүйн салбарынхан түрүүлж дуугарч түмний амьдралыг самрахаа болих хэрэгтэйг сэтгүүлчид шаардаж байгаа юм. Нүүрсний машинтай сэтгүүлчид хаана байна гэх хардсан, сэрдсэн, атаархсан эрэл дунд нүүрсний машин битгий хэл нэг ч дугуй нь аваагүй, хараагүй сэтгүүлчид гайхаж хоцорсон. Улстөрчид голд нь завшсан юм бол ядаж чиргүүлээ олж авья гэх инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг яриа сэтгүүлчид дунд өрнөж байна. Б.Энхбаяр сайдыг сэтгүүлчид нэг тэрбумаар гүтгэсэн гэдэг. Улстөрчдөөс мөнгө авч таныг гүтгэсэн сэтгүүлчдээ, нүүрсний машины эздээ зарла. Зарлаж чадахгүй бол цалин багатай, амьдрах гэж ядаж буй ард түмний нэг хэсгийг хөлдөө битгий чир. Сэтгүүлч ч гэсэн хүн, ардаа амьдралтай ар гэртээ хүн гэдгийг санаж төрийн сайдын ёс зүйг харуул. Энэ салбарт ажиллаж сэтгүүлчид бүр үгээ хэлэх хэлж, хууль бус бүхэнтэй тэмцэх зоригтой байх хэрэгтэй.
Шинэ мэдээ
-
Д.Амарбаясгалан: Монгол улсын иргэдийн мэдээллийг СЕХ улс төрийн намуудад өгсөн.
2026-02-27
-
Д.Трамп: АНУ хүчирхэгжин эргэж ирж байна
2026-02-27
-
Гэвин Ньюсом: Д.Трамп завсрын сонгуульд ялагдах болно
2026-02-27
-
В.Зеленский: “Надад сум хэрэгтэй, унаа биш”
2026-02-27
-
Хурдны завиар хил нэвтрэх гэж оролдоод буудуулжээ
2026-02-27
-
Хаврын чуулганы нээлт
2026-02-27
-
1072 хувьцааны ногдол ашгийг иргэд бэлнээр авах, хуримтлалын санд үлдээх боломжтой
2026-02-27
-
Төлбөртэй дээд зэрэглэлийн замтай болно.
2026-02-27
-
Далайн салхин трубин ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж байна.
2026-02-26
-
Багш нарт дутуу олгосон цалинг хоёрдугаар сард нөхөж олгоно.
2026-02-26
-
Программын алдаа гарсан, гараагүй.
2026-02-26
-
Хятадад хаврын баяр болж дрон шоу үзүүлбэр үзүүлжээ.
2026-02-26
-
Ажилсаг роботуудын үнэ 70 мянган ам доллар хүрдэг
2026-02-26
-
Самрын экспорт тойрсон маргаан
2026-02-26
-
Оюутан цэрэг хөтөлбөрт 2000 залуусыг хамруулна
2026-02-26
-
Буйр нуурын мөс цөмөрч зургаан хүн осолджээ
2026-02-26
-
Гонконгийн шатсан 7 байшинг дахин барина.
2026-02-25
-
СОР-17 уулзалтыг зохион байгуулахад зарцуулах 70 тэрбум төгрөгийн зарцуулалт
2026-02-25
-
Хагас коксжуулсан түлшийг иргэний үнэмлэхээ үзүүлэн худалдан авч болно
2026-02-25
-
Ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгджээ
2026-02-25
-
Цахим сүлжээг хязгаарлана
2026-02-25
-
Д.Трампын эдлэнд буу барьсан хүн нэвтрэх гэж оролдоод буудуулжээ.
2026-02-25
-
.Дээд шүүхийн 9 шүүгчийн 6 нь Д.Трампын шийдвэрийг эсэргүүцсэн санал өгчээ
2026-02-25
-
Европын холбооны ОХУ-д тавих хийн түлшний хоригийг АНУ, Их долоогийн зарим орнууд дэмжсэнгүй
2026-02-24
-
Унгарын хийн түлшний хоолойд гэмтэл гарч Украиныг буруутгаж байна
2026-02-24
-
1072 хувьцааг өвлөн авах иргэд нотаритад хандан бичиг баримтаа бүрдүүлэн өгнө.
2026-02-24
-
Орон сууц захиалсан иргэд гомдоллох болжээ.
2026-02-24
-
Байгаль нууранд аялж явсан Хятадын долоон жуулчин осолджээ
2026-02-24
-
ОХУ, БНСУ-ыг Украинд зэвсэг нийлүүлэхгүй байхыг анхааруулжээ.
2026-02-24
-
Төрөлтийн тоо жилд 3,8 мянгаар буурчээ.
2026-02-24




