УИХ тарах нөхцөл байдал үүсч болзошгүйг анхаарууллаа

access_time 2025-11-06 11:05

Төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор баталж чадахгүй бол УИХ тарах нөхцөл байдал үүснэ. Мөн Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Хуулийн хүрээнд асуудлыг хэлэлцэхгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ гэдгийг эрх баригч намын гишүүд сануулж эхэлсэн. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг чөлөөлж Ж.Бат-Эрдэнийг дэд даргаар томилох асуудлаар тав хоногийн завсарлага авсан байна. Улс төрийн хүрээнд эрх баригч МАН-ын 32, 36-ын бүлэг нэгдэж хуралдаад төсөв батална гэж бараг байхгүй. Сөрөг хүчин цаг тулсан үед завсарлага авсан нь асуудал дагуулна гэдгийг онцолж байна.

Шинэ мэдээ