Улстөрчдийн худал үг, хоосон уучлал
Улстөрчид нэг бол төрөөс, төсвийн мөнгөнөөс хулгай хийнэ. Үгүй бол худал хэлдэг болсоор удаж байна. Албан тушаал, эрх мэдэл олж авахад нь саад болсон улстөрчдөө зорилготойгоор гүтгэж эхэлсэн. Соёлын сайд байсан Ч.Номинг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт 16,6 их наядыг завшсан гэж гүтгээд уучлал гуйсан.Гэтэл араас нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн гурван хүүхэд гадаадад 1,5 тэрбумын төлбөртэй сургуульд сурдаг гэж худал ярив. Гэтэл хүүхдүүд Монголд аав ээжтэйгээ сурдаг болж таарч Боловсролын зээлийн сангаас мөнгө идсэн сайдын үг худал болох нь гурав алхалгүй баригдав. Өөрийн хүүхэд шиг үрсийг худал гүтгэлгэнд хавчуулахдаа санаа зовдоггүй сайдтай болсон бололтой. Ерөнхий сайд нь өргөж залаад байхаар хулгайчид хойморт заларч байгаа нь тэр. Бүр О.Батнайрамдал гишүүний сайн таньдаг хүн нь хэрэгт холбогдсон тул шалгана гэж тэнэгтэв. Монголд таньдаг хүн нь хэрэгт орсон бол Монголын иргэдийг шалгадаг 32 оныг буцааж авчрах гээгүй байлтай. Хулгайчид хойморт заларсан байсан бол одоо худалчид хойморт гарч байна. Эмч нар нь 3,5 сая төгрөгийн цалинтай болно гээд жагсахаар ЭМ-ийн сайд Ч.Чинбүрэн нь эмч нарын дундаж цалин 3,8 сая гэж худал ярив. Цалингаа багасгах гэж жагсдаг эмч нар дэлхийд байхгүй дээ гэхээр намынх нь гишүүд гарч ирээд андуурсан байна гэх юм.Андуурлаа андуурлаа гэхэд ард түмнээ хуурч болохгүй. Идсэн уусан улстөрчдийг өмөөрөх гэсэнгүй. Шалгах нэгнээ шалгана л биз.Гэхдээ энгийн иргэдийг битгий чир. Төрд худал ярьдаг, хулгай хийдэг хувалзууд шигдээд байгаа болохоор л иргэд бухимдаад байгаа юм.
Шинэ мэдээ
-
Хилийн бүсийн 34 мянган га газрыг эрх баригчид худалджээ
2026-02-12
-
Тэтгэвэр нэмэх хүртэл ахмадууд жагсана.
2026-02-12
-
Каракас, Вашингтоны хооронд 500 сая долларын үнэ бүхий түүхий нефтийг худалдах гэрээ байгууллаа
2026-02-12
-
Австралийн сноубордчин Японд цанын лифтэнд гацаж нас баржээ
2026-02-12
-
АНУ-ын цохилтын бүлэг
2026-02-12
-
Иранд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
2026-02-12
-
Эрдэнэт үйлдвэрийн шаардлага хангаагүй шахаа
2026-02-12
-
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага ирж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.
2026-02-12
-
Украин, Оросын бүх Starlinks таслагдсан” гэж мэдэгдэв.
2026-02-11
-
Венесуэл газрын тосны ордуудыг гадаадын компаниуд “өөрийн эрсдэл, зардлаар” удирдахыг зөвшөөрнө
2026-02-11
-
Voice Nigeria” шоуны шилдэг оролцогч нас барсанд олон нийт бухимдаж байна.
2026-02-11
-
500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлнө.
2026-02-11
-
И-Монголиа платформын нэрийг ашиглан залилан хийснийг илрүүлжээ
2026-02-11
-
Монгол Улс авлигын индексээр 10 байр ухарчээ
2026-02-11
-
Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
2026-02-11
-
АЗЗА нэгтгэлийн санхүү хүндэрсэн учир ЗТХЯ-ны харьяа болгоно.
2026-02-10
-
Хоёр том цөмийн гүрэн зэвсгийн нөөцөө хязгаарлахгүй гэжээ
2026-02-10
-
Цасан шуурга шуурна.
2026-02-10
-
Миланд болсон төмөр замын хорлон сүйтгэх ажиллагааг шалгаж эхэлжээ
2026-02-10
-
Нислэг цуцлагдсан бол зорчигчдод тасалбарын үнийг бүрэн буцаан олгодог
2026-02-10
-
Эргэлтийн цэг
2026-02-10
-
“Улаанбаатар их дуулга 2026” тэмцээн 6 дугаар сард болно.
2026-02-10
-
Алба хаагчид 166 иргэний амь насыг авран хамгаалжээ.
2026-02-10
-
В.Зеленский: Энхийн хэлэлцээрийг зургадугаар сар гэхэд байгуулахыг хүсэж байна
2026-02-09
-
Зах, томоохон худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана
2026-02-09
-
Милан Кортина 2026: Анхны алтан медаль дээд амжилтыг эвдэв
2026-02-09
-
Эпштейнтэй холбоотой файлууд дэлхийн нэр хүндтэй хүмүүсийн толгойны өвчин болж байна.
2026-02-09
-
С.Такайчи Либерал Ардчилсан Нам олонхийн санал авч чадахгүй бол огцорно
2026-02-09
-
10 минутын хүргэлт гэх маркетингийн дэгээг эсэргүүцжээ.
2026-02-09
-
Өвлийн олимпын наадамд Монголын цанын тамирчид оролцоно.
2026-02-09




