Ч.Номин: Соёлын яамны төсвийг 15,5 их наядаар давуулж идэх боломжгүй.

access_time 2025-10-31 11:13

Соёлын сайд асан Ч.Номинг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мөнгө угаасан гэж гүтгэсэн тул хууль хяналтын байгууллагад өгнө гэдгээ мэдэгдсэн. Түүнийг Соёлын яамны сайд байхдаа 16.6 их наяд төгрөг идсэн гэсэн аудитын дүгнэлт гарсан гэдэг. Харин Соёлын сайд асан Ч.Номин Соёлын яамны жилийн төсөв 500 тэрбум байдаг. Гэтэл 16,6 их наяд төгрөг идсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл. С.Бямбацогт дарга хүн гүтгэсэн тул хариуцлага хүлээх ёстой гэсэн. Яаж яамны төсвөө 15,5 их наядаар давуулж идсэн гэсэн нь олон нийтийн анхаарлын татаж байна. Нэг бол Соёлын хуучин сайд мөнгө идсэн хэргээр хариуцлага тооцогдоно. Үгүй бол ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хүн гүтгэсэн хэрэгт унан өвдөг шороодох бололтой.

Шинэ мэдээ