Иргэд шатахуун авахаар гурван цаг дугаарлаж байна.

access_time 2025-10-24 10:56

Салбар хариуцсан сайд шатахууны импорт өссөн. Татан авалт хэвийн байна гэж байгаа ч иргэд гурван цаг бензин авахаар дугаарлаж байна. Хөдөө орон нутагт шатахуун олдохгүй байна гэдгийг олон нийт мэдээлж эхэлсэн. ОХУ-аас авах шатахууны импорт өссөн. Хятадаас 14 мянган тонн шатахуун авна гэж байгаа ч үр дүн харагдахгүй байгаа юм. Хотын төвийн замын түгжрэл буурсан. Иргэд машинаа унах нь эрс багассан дүр зурагтай байгаа юм. Байнгын хорооны хуралдааны үеэр 20 тонн шатахуун нөөцлөх савнууд байгаа. Өөр зүйл хийсэн юм уу суллах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүд АҮЭБ яамнынханд сануулсан байна.

Шинэ мэдээ