Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэсэн зарын залилан

access_time 2025-10-13 10:33

Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар иргэн А холбогдоод 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд цахим орчинд дээрх зарыг ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийг сайтар нягтлаарай. Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Шинэ мэдээ