Байгууллагуудад усны шугамдаа хог шүүх шүүр байрлуулах шаардлага тавина

access_time 2025-10-02 11:02

Нийслэлчүүд төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хот бохирын үнэртээ дарaгдахгүй байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч лаг боловсруулах үйлдвэр байхгүй бол бохирын үнэр арилах боломжгүй гэдгийг хотын дарга хэлсэн. Иргэд эхлээд лаг боловсруулах үйлдвэрээ бариад үнэрийг нь дарахгүй дээ. Нэн тэргүүнд тулгамдсан асуудлаа эрэмбэлж мэдэхгүй байгаа юм болов уу гэж гайхсан. Гэтэл шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч ажилд хүндрэл гарч байна. Аж ахуйн нэгж байгууллагууд усны шугамдаа хог шүүх шүүр байрлуулахгүй бол төв цэвэрлэх байгууламж руу шугамаар дамжин хог ирж бөглөрөл үүсгээд тоног төхөөрөмжийг эвдэж байгааг мэдээлсэн байна. Цаашид байгууллагууд хуульд заасан үүргээ биелүүлж усны шугамдаа хог шүүх шүүр байрлуулах шаардлага тавина. Хэрэв тавихгүй бол шугамыг хаах арга хэмжээ авна гэжээ.

Шинэ мэдээ