Түлэгдсэн тохиолдолд олон янзын тос түрхэлгүй мэргэжлийн эмчид хандаарай

access_time 2025-10-01 09:36

Хүүхэд ахуйн орчинд түлэгдсэн дуудлага нэмэгдсэн байна. Он гарсаар дөрвөн хүүхэд түлэгдэлтээс болж амиа алдсан. Эцэг эхчүүд, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг гал, халуун ус, цайнаас хол байлгахад анхаарах хэрэгтэй. Түлэгдсэн тохиолдолд олон янзын тос түрхэлгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөсөн байна. Нохойн тос гэх мэт олон янзын тос хэрэглэн шархыг хувилуулах нь эрсдэл дагуулдаг гэдгийг ГССҮТ-өөс мэдээлсэн байна.

Шинэ мэдээ