“Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан байна

access_time 2025-09-24 11:13

Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан байна. Уг үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлжээ. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, 10.-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж. Цоохор ирвэс нь 22 сая төгрөгөөр үнэлэгдддэг. Хууль бус агнуур хийсэн бол экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон хариуцлага хүлээлгэдэг аж.

Шинэ мэдээ