Энэ сарын 24-нд багш нар жагсаал хийнэ

access_time 2025-09-19 16:58

Боловсрол соёл шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ сарын 24-нд багш нар жагсаал хийх болсныг гэж мэдээллээ. Багш нарын дундаж цалин 1,2-1,3 сая төгрөг байна. Түрээсийн байранд амьдардаг багш нар 700 мянган төгрөгийг байрны түрээсэндээ өгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Авсан цалин нь амьдралд хүрэлцэхгүй байна. Амьдрахын эрхээр өглөө нэг сургуульд багшлаад өдөр өөр сургуульд багш нар хичээл зааж байгаа учир хүүхдийн хүмүүжил анхаарах боломжгүй байна. Эцэг эхчүүд анхаарал хандуулахгүй бол хүүхдүүд дунд нь орхигдож байна. Засгийн газар Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээ зөрчигдсөн. Жил бүр инфляцитай уялдуулж нэмэх байсан ч энэ жил багш нарын цалин нэмэгдэхээргүй байна. Эхний ээлжинд жагсаал хийгээд үр дүнд хүрэхгүй бол дараагийн шатанд шилжинэ гэжээ.

Шинэ мэдээ