Эрх баригчдын гурвалжилсан зодоон

access_time 2025-09-17 10:40

МАН-ын доторхи зодоон ил цагаандаа гарч, намын даргын төлөөх тулаан албан тушаалын өгөө аваагаар шийдэгдэхээр төлөвлөгдсөн. Гэсэн ч санаснаар нь болоогүйгээс тролл баг ажиллуулсан цахим зодоон болж хувирсан байна. Нэг хэсэг нь Ерөнхий сайдыг намын дарга болгоно гэсэн. Харин нөгөө хэсэг нь УИХ-ын даргыг намын дарга болгоод Ерөнхийлөгчид зүтгүүлэн албан тушаалыг нь авахаар зүтгэсэн. Гэсэн ч тохиролцож чадахгүй намын гишүүдийн дунд маргаан үргэлжилсэн учир арга буюу АН-д УИХ-ын даргын суудлыг өгнө гэж айлгаж үзсэн байна. Үнэндээ бол сөрөг хүчин УИХ-ын даргын суудлыг авах боломжгүй, эрх баригчид өгөх ч үгүй. Огцорсон засгийн тэргүүнд Э.Оюун-Эрдэнэ намын гишүүдийн шахаанд орж намын даргын суудлаа ав. Албан тушаалтай тушаалгүй бол гэж томорсон. Түүний хувьд эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хэрэгт унаж намын гишүүдийн итгэлийг алдаж үгэн мөндөрт өртөж буй. Гурвалжилсан зодооныг тэсэхээ байсан дарга нар арга буюу ирэх долоо хоногт намын даргаа томилох хурлаа зарлахаар болсон байна. Төрийн дээр нам гарсан үед түмний зовлон эхэлдэг гэдэг.Энгийн иргэдийн хувьд намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн зодооноос илүү ажил, амьдрал нь чухал байдаг. Гэтэл намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөөх зодоон төрийн цаашлаад түмний болж хувираад байгаад иргэд бухимдаж байгаа юм.

Шинэ мэдээ