Ипотекийн зээлийн үлдэгдэл өр 10 их наяд хүрсэн байна.

access_time 2025-09-15 11:02

Нүүрсний үнэ унаснаас шалтгаалж экспортын орлого буурсан. Ипотекийн зээлийн үлдэгдэл өр 10 их наяд хүрч, нийгмийн даатгалын хуулийн зөрчил 38%-иар нэмэгдсэн байна. Эдийн засгийн үзүүлэлт жил ирэх бүр буурсаар байхад эрх баригчид татварын бодлогоор иргэдийг дэмжинэ гэж ярихаас хэтрэхгүй байна. Эдийн засгийн реформыг яаралтай хийж, инфляцийг хөөрөгдөхгүй байхад анхаарах хэрэгтэйг эдийн засагчид анхааруулж байгаа юм. Ирэх онд инфляцийг 7%-д барьж, нүүрсний экспортыг 90 саяд хүргэхээр төлөвлөсөн. Иргэд, байгууллагууд нь орлогогүй байхад инфляцийг хоёр оронтой тоонд дахин хүргэхгүй гэж найдья.

Шинэ мэдээ