Маргаан дагуулсан мэдээллүүд

access_time 2025-09-10 08:01

Ирэх онд улс төрийн намуудад 7.8 тэрбумыг олгох шийдвэр гарсан. Сонгуульд ялсан суудлаасаа хамаарч МАН 3.3 тэрбум, АН 2,5 тэрбум, Хүн нам 756 сая төгрөг, гэх мэтээр УИХ-д суудалтай намууд санхүүжилт авна гэх мэдээлэл цацагдсан. Иргэд улс төрийн намууд компаниуд, нэр дэвшигчдээсээ санхүүжилт авдаг. Эдийн засаг хүнд байхад нэмэлт санхүүжилт хэрэггүй гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын мөнгө, үндсэн үйл ажиллагаа явуулах, намын гишүүдээ чадавхижуулахад хэрэгтэй гэсэн байр суурьтайгаар маргалдаж байгаа юм. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн төрийн албан хаагчдын тэтгэвэр гарахдаа авдаг 24 сарын тэтгэмжийг олгохгүй гэх мэдээлэл цацагдсан. Энэ бол худал. Цахим орчинд иргэдийн дунд үл ойлголцол үүсгэж болохгүй гэдгийг Ерөнхий сайд нь онцолжээ.

Шинэ мэдээ