Цалин, тэтгэврийн чанаргүй зээл хоёр дахин ихэсжээ

access_time 2025-09-05 08:05

Монголын банкны холбооноос мэдээлэл хийж иргэдийн амьдрал хүндэрч байгааг төр засгийн удирдлагуудад хүргэсэн. Тэд цалин, тэтгэврийн чанаргүй зээл хоёр дахин ихэссэн. Энэ нь өрхийн орлогод анхаарах шаардлагатай болсон, иргэд ядууралд өртөж байгааг харуулж байна. Тиймээс яаралтай эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч, ажилгүйдэл ядуурлыг бууруулах ёстой. Цалингийн зээл бол дэлхийн бусад улс орнуудад эргэн төлөгдөх найдвартай зээл тооцогддог. Гэтэл Монгол эсрэгээр байна гэдгийг онцоллоо.

Шинэ мэдээ