36 цэцэрлэг, 40 сургууль түрээсийн байранд хичээллэж байна.

access_time 2025-09-02 10:47

Энэ онд 72 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно. Одоогоор 36 цэцэрлэг, 40 сургууль түрээсийн байранд 32 мянган суралцагч хичээллэж байна. Энэ жил 41 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Улсын хэмжээнд 3500 багш дутагдалтай байгаагаас математик, байгаль шинжлэлийн багш нар дутмаг байна. Орон тоо дутагдалтай байгаа учир зарим сургууль тэтгэвэртээ гарсан багш нарыг ажиллуулж байгаа юм. Хамгийн өндөр нь 70 настай багш сурагчдад дахин багшилж байна.

Шинэ мэдээ