Сугалаанд оролцож мөнгө хожсон тохиолдолд 40 хувийг татварт төлнө, анхаар

access_time 2025-08-28 08:15

Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж иргэдийг залилж байна. Таныг сугалаанд хожсон гээд нийт хожсон хонжворын 10 хувийг шилжүүлвэл үлдэгдэл мөнгө орно гэж хуурдаг. Иймд иргэд эд мөнгөний хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл авч, эрх олгогдсон сугалааны үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Хувь хүний албан татварын тухай хуульд заасанчлан хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд оролцож мөнгө хожсон тохиолдолд хонжворынхоо үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх хуулийн зохицуулалттай байдаг гэдгийг анхаарахыг зөвлөж байна.

Шинэ мэдээ