Төрийн өмчит байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулна

access_time 2025-08-28 08:10

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэсэн үүрэг өгчээ. Мөн “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэлээ. “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгажээ

Шинэ мэдээ