Долоо хоногийн дотор цахим орчинд иргэдээс 394 сая төгрөг залилжээ.

access_time 2025-08-27 10:18

Долоо хоногийн дотор цагдаагийн байгууллагад 394 сая төгрөгийн хохиролтой 76 залилах гэмт хэргийн дуудлага ирсэн. Үүнээс 60,8 хувь буюу 177 сая төгрөг нь цахим орчинд үйлдэгдсэн. Цахим залилах гэмт хэргийн хохирлын 83.6 хувь буюу 148 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна.
Шаардлагагүй тохиолдолд иргэд телеграм аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байх
Таны ойр дотны хүний хаягаас “Мөнгө зээлээч” гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандах
Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд итгэхгүй байх, оролцохгүй байх
Харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Шинэ мэдээ