Он гарсаар 43 хүн усанд осолдож амиа алджээ

access_time 2025-08-06 10:35

Энэ оны долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 43 хүн усанд осолдож амиа алдсан. Эдгээрээс 14 нь насанд хүрээгүй хүүхэд байна.Цаг агаарын урьдчилсан мэдээг заавал харах, гол, горхины усны түвшин борооны улмаас хормын дотор нэмэгдэх эрсдэлтэйг анхаарч тооцоолох, бага насны хүүхдийг усны ойролцоо тоглуулах, хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн автомашинаар гол гатлах, түргэн урсгалтай ус руу орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, голын эргээр зугаалах нь амь насанд өндөр эрсдэл учруулж болзошгүйг ямагт санах хэрэгтэй байгаа юм.

Шинэ мэдээ