Залилагчид Токи аппликейшнд өөрийн дансыг холбож иргэдийг залилжээ

access_time 2025-07-29 08:05

Хууль бусаар мөнгө угаах, залилах гэмт хэргийг илрүүлэх “Цохилт 2” арга хэмжээг цагдаагийн байгууллагаас эхлүүлсэн. Энэ арга хэмжээний үеэр “Токи аппликейшн дэх зээлийн эрхийг чинь нэмэгдүүлнэ” гэж иргэдийг хуурсан хэргийг илрүүлсэн байна. Иргэдийг утасны, аппликейшний код, нэвтрэх нэр, нууц үгийг нь бусдад өгч, мэхлэгдэхгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. Залилагчид өөрийн дансыг Токи аппликейшнд холбож, зээлжих эрхийн дүнгээр мөнгө шилжүүлэн авсан байжээ.

Шинэ мэдээ