Улсын хэмжээнд 18 байршилд ой хээрийн түймэртэй байна

access_time 2025-07-23 08:05

Улсын хэмжээнд 18 байршилд ой хээрийн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Агуйт”, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Наран” гэдэг газар гарсан 2 ойн гал түймрийг цурамд оруулсан. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-6, Ерөө суманд-6, Мандал суманд-3, Хэнтий аймагт-1 буюу нийт 16 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байгаа юм. Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн, хүргэж байна.

Шинэ мэдээ