Авлига хээл хахуульд холбогдоогүй сайдтай болох олон нийтийн хүлээлт

access_time 2025-06-10 08:09

Монгол улсын шинэ Ерөнхий сайдад МАН-ын бага хурлын гишүүдийн 67.3%-ийн саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нэр дэвшихээр болсон байна. Заалнаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 32.7%-санал авсан. Нэр дэвшигчийг байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж сонгоно. Шинэ ерөнхий сайдыг цомхон бүтэцтэй, чадварлаг, мэргэшсэн баг бүрдүүлж, яамдын сайд нараа томилохдоо авлига хээл хахуульд холбогдоогүй нэр цэвэр нэгнийг томилоосой гэсэн олон нийтийн хүлээлт байгаа юм. Түүнийг багтаа улс төрийн муу аргад мэргэшсэн хуучин нөхдийг томилох юм бол хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд унах магадлал өндөртэйг намынхан нь сануулсан байна.

Шинэ мэдээ