Гишүүд рүү дарамталсан мессежүүд ирж байна.

access_time 2025-06-03 08:02

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудал орж ирэхийн өмнө санал хураалтад нөлөөлөх зорилготой гишүүд рүү дарамталсан мессеж ирж, нэр бүхий 11 гишүүнийг АТГ-т шалгуулна, шоронд хийнэ гэж дарамталсан байна. УИХ-ын гишүүд дарамталсан захиалгат хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн, тролл багууд ажиллаж байгааг хэлж хэвлэлээр мэдээллийнхэнд хандсан. Төрийн байгуулалтын байнгын хороогоор итгэл үзүүлэх эсэх тухай асуудал орж ирэхэд 23 гишүүний 17 дэмжиж итгэл үзүүлнэ гэсэн шийдвэр гаргасан байна. Байнгын хорооны гишүүдийг нэг нэгээр нь дуудаж дэмжиж, дэмжихгүй гэсэн санал хураалтыг авсан аж.

Шинэ мэдээ