Бурхан шашны эд зүйлс алдагдсныг илрүүлжээ

access_time 2025-05-29 08:01

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд монгол гэрт хулгай орж бурхан шашны эд зүйлс алдагдсан байна. Тус хэргийг 42 настай, эрэгтэй, “Д” гэрийн цоожийг эвдэн үйлдсэн болохыг тогтоон шалгаж эхэлсэн. Алтан гэрэл, Дашзэвэг судар, зурмал Бурхан багш, Жамсран, Лам бурхан тус бүр нэг ширхэг, нэр тодорхойгүй 4 ширхэг судар алдагдсан хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Шинэ мэдээ