АН-ын гишүүдийг хамтарсан засгаас гарахыг шаардаж эхэллээ

access_time 2025-05-20 08:03

Сонгуулиар АН-д ард түмэн 40 суудал өгсөн ч сөрөг хүчнээ хийлгүй МАН-тай нэгдэн хамтарсан засгийн газарт орсон. Үүнээс хойш эх захгүй хэрүүл эхэлж, ажил урагшлахгүй байна. Тиймээс хамтарсан засгийн газарт орсон гишүүд засгаас гарах хэрэгтэй гэж АН-ын гишүүд шаардаж эхэлсэн байна. Шаардлагын хариуг АН өгөөгүй байхад, Хүн нам бид албан тушаал гуйгаагүй, бид засгаас гарахгүй гэж гүрийв. Албан тушаал үнэтэй болохоор аль аль тал нь гүрийсээр л байж мэдэх нь.

Шинэ мэдээ