Утсаараа яриулаач хэмээн хүүхдийг орц руу дагуулан орж дээрэмджээ.

access_time 2025-05-14 07:28

Бага насны хүүхдийг хуурч гар утсыг дээрэмдэн, шатны төмрөөс гавласан хэрэг гарсан байна. 17 настай этгээд дээрх хэрэг үйлдснийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хүүхдэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх зэргээр сэрэмжлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Гэмт этгээд утсаараа яриулаач хэмээн хүүхдийг орц руу дагуулан орж дээрмийн хэргээ үйлджээ.

Шинэ мэдээ