Улаанбурхан өвчнөөр хоногт 350 хүн ХӨСҮТ-д үзүүлж байна.

access_time 2025-05-14 07:25

Улсын хэмжээнд 11 аймагт улаанбурхан өвчнөөр өвдсөн 1756 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэлд 73 хувь нь бүртгэгдэж 1199 нь эдгэрсэн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ 264 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Улаанбурханы халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд эндсэн. ХӨСҮТ-д хоногтоо 350 хүн ирж үзүүлж байгаа аж. Тиймээс товлолт дархлаажуулалтад хамрагдахыг анхааруулжээ.

Шинэ мэдээ