Цалингаас бусад орлогоос НДШ давхар авдаг байсныг зогсооно
УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг талаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүд нэгдэн байгууллага, иргэдийн санал хүсэлтийн дагуу гэрээгээр ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх хуулийн төсөл санаачилж байна. Өөрөөр хэлбэл цалингаас бусад орлогоос НДШ давхар авдаг байсныг зогсооно. Хуулийн төсөлд нэгдүгээрт, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.
Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах заалтуудыг хуулийн төсөлд тусгаж байна. Ингэснээр оюутан залуучууд, тэтгэвэртээ гарсан ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах боломж бүрдэнэ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй учир ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлнэ гэж үзэж хуулийн төсөл санаачилсан гэдгээ мэдэгдлээ.
Шинэ мэдээ
-
Cadillac цахилгаан машины зах зээлд тэсрэлт хийлээ
2025-07-09
-
Шилдэг багийн хожигдол, ялалт
2025-07-09
-
Супермэн бол бусад хүмүүст ямар байх ёстойг зөвлөдөггүй
2025-07-09
-
Нийслэлийн төсвийг хэлэлцэх хуралд дүүргийн дарга нар оролцсонгүй.
2025-07-09
-
Наадмын нээлтийг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
2025-07-09
-
Ил гарсан гэрэлтүүлгийн шонгийн утаснаас тогонд цохиулжээ.
2025-07-09
-
Шөнийн цагаар хэт чанга дуутай тээврийн хэрэгсэлтэй давхивал хариуцлага тооцно.
2025-07-09
-
Уоррен Баффет: Конгрессын бүх гишүүд дахин сонгогдох эрхгүй
2025-07-08
-
Оргинал савлагаат махыг зах зээлээс эгүүлэн татжээ.
2025-07-08
-
“Дээлтэй Монгол-2025” наадам өнөөдөр болно
2025-07-08
-
“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” үзэсгэлэн гарч байна.
2025-07-08
-
Тэтгэврийн зээлийн хуучнаар нь олгоно.
2025-07-08
-
Тэтгэвэртээ гарах 117 багшийн тэтгэмжийг олгоно
2025-07-08
-
Нөөцийн махны өргөтгөсөн зохион байгуулах байршлууд
2025-07-08
-
Борооны пуужинг дотооддоо угсрах нь эдийн засагт хэмнэлттэй
2025-07-08
-
Таван настай охин аяллын хөлөг онгоцноос хөл алдан унажээ
2025-07-07
-
Тэтгэвэртээ гарах 117 багш тэтгэмжгүй болжээ.
2025-07-07
-
Зөөврийн цэнэглэгчийг онгоцны гар тээшний хэсэгт хийлгэхгүй
2025-07-07
-
Наадмын үзүүлбэрт адууны хийморийг билэгдсэн урлагийн тоглолт орно
2025-07-07
-
Экспорт 5.4 тэрбум ам.доллараар буурчээ
2025-07-07
-
Мотокроссын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
2025-07-07
-
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн аваарай
2025-07-07
-
Шилдэг уран дархчууд тодорлоо.
2025-07-07
-
Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй.
2025-07-04
-
Улс орнууд хүн амаа уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахад нэгдэнэ.
2025-07-04
-
Олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
2025-07-04
-
Улаанбурхан өвчний халдварын тохиолдол 11429 хүрчээ
2025-07-04
-
Мопед, скүүтэр эрхлэгчдээс татвар авна
2025-07-04
-
Голуудын усны түвшин нэмэгдэж байна, болгоомжил
2025-07-04
-
Наадмын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 171 байцаагч хяналт тавина.
2025-07-04