Монголын барилгын компаниуд Сэлбэ хорооллын тендерт оролцох боломжгүй байна.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар:Монголын 1500 орчим барилгын компани нийлээд ч Сэлбэ хорооллын тендерт оролцох боломжгүй байгааг мэдээллээ.Тэрээр нийслэлээс Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт нэгдүгээр багц нь 373 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 453 тэрбум төгрөг байхаар зарлагдсан. Хэт өндөр үнийн дүнгээр зарласан нь монгол аж ахуй нэгжүүдийг оролцуулахгүй гэсэнтэй адил болсон.Мөн тендерийн шаардлагадаа 2020, 2021, 2022 эсвэл 2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд байдалд орсон. 2024 онд гэхэд 4000 гаруй компани хаалгаа барьсан гэсэн мэдээлэл бий. Төр аж, ахуй нэгжээ ажил орлоготой байлгах үүрэгтэй ч ажлаа хийхгүй байна. Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээж урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог. Урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Мөн гадаадын компани шалгараад ажил нь удааширсан ч алданги тооцохгүй гэсэн заалт оржээ. Нэг сумтай тэнцэх хороолол барих ажилд нэгхэн компани оролцох гэж байна. Нэг блок барилгыг нэг компанид өгвөл 22 монгол компани ажилтай орлоготой байх боломжтой байсан. Тус тендерт гадаад компани орж ирэхээр ажилчид нь гадаад, бараа бүтээгдэхүүн нь гадаад, манай улсад үлдэх үр өгөөж үгүй болно . Монголын 1500 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байна. Нийт 827 тэрбумын ажилд Монгол компани оролцох боломжгүй болж 15 хятад компани орж ирнэ. Хятад компаниуд орж ирсэн тохиолдолд Монголын барилгын салбар хүнд байдалд орно. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан, намын удирдлагуудад шаардлага хүргүүлж байна. Дотоодын аж ахуй нэгжүүд тус цогцолбор хорооллыг барих ажилд оролцох хүсэлтэй байна. Үндэсний компани, монгол ажилчдаа ажилтай, орлоготой байхад анхаарч өгөхийг төрөөс хүсэж байна гэв.
Шинэ мэдээ
-
Д.Амарбаясгалан: Монгол улсын иргэдийн мэдээллийг СЕХ улс төрийн намуудад өгсөн.
2026-02-27
-
Д.Трамп: АНУ хүчирхэгжин эргэж ирж байна
2026-02-27
-
Гэвин Ньюсом: Д.Трамп завсрын сонгуульд ялагдах болно
2026-02-27
-
В.Зеленский: “Надад сум хэрэгтэй, унаа биш”
2026-02-27
-
Хурдны завиар хил нэвтрэх гэж оролдоод буудуулжээ
2026-02-27
-
Хаврын чуулганы нээлт
2026-02-27
-
1072 хувьцааны ногдол ашгийг иргэд бэлнээр авах, хуримтлалын санд үлдээх боломжтой
2026-02-27
-
Төлбөртэй дээд зэрэглэлийн замтай болно.
2026-02-27
-
Далайн салхин трубин ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж байна.
2026-02-26
-
Багш нарт дутуу олгосон цалинг хоёрдугаар сард нөхөж олгоно.
2026-02-26
-
Программын алдаа гарсан, гараагүй.
2026-02-26
-
Хятадад хаврын баяр болж дрон шоу үзүүлбэр үзүүлжээ.
2026-02-26
-
Ажилсаг роботуудын үнэ 70 мянган ам доллар хүрдэг
2026-02-26
-
Самрын экспорт тойрсон маргаан
2026-02-26
-
Оюутан цэрэг хөтөлбөрт 2000 залуусыг хамруулна
2026-02-26
-
Буйр нуурын мөс цөмөрч зургаан хүн осолджээ
2026-02-26
-
Гонконгийн шатсан 7 байшинг дахин барина.
2026-02-25
-
СОР-17 уулзалтыг зохион байгуулахад зарцуулах 70 тэрбум төгрөгийн зарцуулалт
2026-02-25
-
Хагас коксжуулсан түлшийг иргэний үнэмлэхээ үзүүлэн худалдан авч болно
2026-02-25
-
Ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгджээ
2026-02-25
-
Цахим сүлжээг хязгаарлана
2026-02-25
-
Д.Трампын эдлэнд буу барьсан хүн нэвтрэх гэж оролдоод буудуулжээ.
2026-02-25
-
.Дээд шүүхийн 9 шүүгчийн 6 нь Д.Трампын шийдвэрийг эсэргүүцсэн санал өгчээ
2026-02-25
-
Европын холбооны ОХУ-д тавих хийн түлшний хоригийг АНУ, Их долоогийн зарим орнууд дэмжсэнгүй
2026-02-24
-
Унгарын хийн түлшний хоолойд гэмтэл гарч Украиныг буруутгаж байна
2026-02-24
-
1072 хувьцааг өвлөн авах иргэд нотаритад хандан бичиг баримтаа бүрдүүлэн өгнө.
2026-02-24
-
Орон сууц захиалсан иргэд гомдоллох болжээ.
2026-02-24
-
Байгаль нууранд аялж явсан Хятадын долоон жуулчин осолджээ
2026-02-24
-
ОХУ, БНСУ-ыг Украинд зэвсэг нийлүүлэхгүй байхыг анхааруулжээ.
2026-02-24
-
Төрөлтийн тоо жилд 3,8 мянгаар буурчээ.
2026-02-24




