Талибуудын хавчлагад өртөх эрсдэлтэй афганчууд Германд ирлээ

access_time 2025-04-21 10:48

ХБНГУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авсан 138 Афганистаны иргэн тээвэрлэсэн онгоц зүүн нутгийн Лейпциг хотод буужээ. Бүх хүмүүс хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно хэмээн Германы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Иргэдийн 45 нь хүүхэд залуучууд, 76 нь эмэгтэй, 62 нь эрэгтэй байна гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Хүмүүсийг холбооны мужуудад тараахаас өмнө Германы төв хэсэгт байрлах хуаранд аваачна.Дээрхи иргэдэд шинээр тэтгэлэг олгохгүй, хүн бүрийг нэвтрэхээс өмнө сайтар шалгах болно гэжээ.

Шинэ мэдээ