Хөвсгөл аймагт 254 гэрээт худалдаачдын бараа бүтээгдэхүүн шатлаа

access_time 2025-04-16 10:33

Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төвд гал гарч худалдааны төв, 254 гэрээт худалдаачдын бараа бүтээгдэхүүн шатсан. Галын дүгнэлт гаргах баг ажиллаж хариуг эцэслэн гаргах аж. Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд ой хээрийн түймэр гарч 10 га шар өвс, 6 га ойн сан бүхий газарт түймэрт өртлөө.
Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг. Ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Шинэ мэдээ