Бодит мэт харагдах хууран мэхлэлт

access_time 2025-04-10 10:15

Украины цэргүүд оросуудыг хууран мэхэлж, хуурамч бункер барьдаг. Өөр өөр байрлалд шилждэг. Хуурамч орчныг бодит мэт харагдуулахын тулд маш их хүчин чармайлт гаргаж, ойр хавьд нь хог хаядаг гэж дайны талбарт байсан дрон оператор хэвлэлд ярьсанТэрбээр Украин дахь цэргүүд Оросын нисгэгчгүй онгоцны операторуудыг ангуучлахын тулд модны мөчир болон бусад олон зүйлээр хуурамч бункер хийдэг. Мөн цэргүүд моддын дунд хуурамч байрлалуудыг барьж, бүгдийг нь “бодит харагдах” байдлаар зохион бүтээдэг гэжээ.

Шинэ мэдээ