Урсгал сөрснөөс уулын замд хүн амиа алдлаа, болгоомжил

access_time 2025-04-07 10:46

Уулын зам буюу Бага тэнгэрээс Залаат руу зорчих замд осол гарсан. Ослын үеэр Хова маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна. Ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг зорчигч нас барж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж авсан байна. Шалгалтын явцад Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урсгал сөрсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.Жолооч нарыг хурдаа тохируулж замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг ТЦГ-аас анхааруулж байна.

Шинэ мэдээ