Сүржин шийдвэрүүдийн, даржин хэрэгжилт
Төрөөс худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангана, 5 ш хөтөлбөр хэрэгжүүлнэ, авлига албан тушаалын хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэх зэрэг олон шийдвэрүүдийг сүртэй зарладаг. Амьдрал дээр хэрэгжилт нь хангалтгүй хэвээр байна. Сарын өмнөхөн Эрдэнэт үйлдвэр 50 сая төгрөгөөр аяга худалдан авч, хэдэн зуун сая төгрөгөөр хөгжим хэрэгсэл худалдан авах гэж байна. Ямар хүмүүст 50 сая төгрөгийн аяга бэлэглэдэг байна аа гэх мэдээллүүд цацагдаж Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааны тайлантай сар бүр ЗГ танилцана хэмээн гал намдаасан. Гэтэл сар ч хүрээгүй байхад БХЯ долоон сая төгрөгөөр хүмүүсийнхээ тэгш ойг тэмдэглэж аяга бэлэглэхээр зэхэж, Үндэсний Статистикийн хороо 1.4 тэрбум төгрөгөөр компютер техник хэрэгсэл, 77.5 сая төгрөгөөр тавилга худалдан авах тендер зарласан байх юм. Дарга нарын ширээ сандлыг байнга солих ямар чухал шаардлага байдаг юм бүү мэд. Цахим аюулгүй байдлаа хангаж чадахгүй хэрнээ компьютер тэрбумаар нь худалдан авч, туулах чадвар өндөртэй тэр олон машинаар яах гээд байгаа нь тодорхойгүй. Хөдөө орон нутагт заавал үнэтэй машинаар зорчих хэрэгтэй байдаг юм байлгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог тансаглалаа сүртэй шийдвэрүүд зарладаг дарга хэзээ болих вэ. Иргэд нь ажилгүй, цалин орлогогүй, авсан цалин нь цахилгааны мөнгөө арай гэж төлж, аж ахуйн нэгжүүд нь ажилчдаа цалинжуулж хүчрэхгүй байхад арай дэндсэн тансаглал дунд байгаагаасаа ичих хэрэгтэй
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Үл үзэгдэх тийрэлтэт онгоцны технологийн сургалт явуулаад баривчлагджээ.
2026-03-03
-
Хүчирхийллээс зугтаж, гэртээ харихыг хүссэн олон жуулчдыг гацаажээ.
2026-03-03
-
Циклон шуурганы улмаас цахилгаан тасарч, замын хөдөлгөөн хаагджээ
2026-03-03
-
Зеленскийг Вашингтон руу аялах нь ухаалаг бус алхам гэж анхааруулсан байна
2026-03-03
-
Музейн нээлттэй өдрүүдэд иргэд үнэгүй музей үзэх боломжтой.
2026-03-03
-
Ойрхи Дорнодын бүс нутагт оршин сууж буй Монгол Улсын 350 орчим иргэнд:
2026-03-03
-
Сэлбийн орон сууцны ипотекийн зээлд иргэд 20 хувийн урьдчилгаатай хамрагдана.
2026-03-03
-
Цахилгаан хязгаарлах дөрөвдүгээр сарын хуваарь
2026-03-03
-
Иран Дубайгаас Израил хүртэлх бүх бүс нутгуудад агаарын цохилт өгч эхэлжээ.
2026-03-02
-
Ким Жон Ун охинтойгоо хамт цэргийн жагсаалыг удирджээ
2026-03-02
-
Гишүүдийг УИХ-аар хэлэлцэн ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татна.
2026-03-02
-
Эллисончууд хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг эзэмшжээ
2026-03-02
-
Билл Клинтон: Эпштейний гэмт хэрэгтэй холбоогүй гэжээ.
2026-03-02
-
Хууль хяналтын байгууллагууд руу нэгдсэн шалгалт орлоо.
2026-03-02
-
МАН авлигачид хорогдох газар байх ёсгүй.
2026-03-02
-
Нэгдүгээр төв эмнэлгийг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангахыг хүсчээ.
2026-03-02
-
Д.Амарбаясгалан: Монгол улсын иргэдийн мэдээллийг СЕХ улс төрийн намуудад өгсөн.
2026-02-27
-
Д.Трамп: АНУ хүчирхэгжин эргэж ирж байна
2026-02-27
-
Гэвин Ньюсом: Д.Трамп завсрын сонгуульд ялагдах болно
2026-02-27
-
В.Зеленский: “Надад сум хэрэгтэй, унаа биш”
2026-02-27
-
Хурдны завиар хил нэвтрэх гэж оролдоод буудуулжээ
2026-02-27
-
Хаврын чуулганы нээлт
2026-02-27
-
1072 хувьцааны ногдол ашгийг иргэд бэлнээр авах, хуримтлалын санд үлдээх боломжтой
2026-02-27
-
Төлбөртэй дээд зэрэглэлийн замтай болно.
2026-02-27
-
Далайн салхин трубин ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж байна.
2026-02-26
-
Багш нарт дутуу олгосон цалинг хоёрдугаар сард нөхөж олгоно.
2026-02-26
-
Программын алдаа гарсан, гараагүй.
2026-02-26
-
Хятадад хаврын баяр болж дрон шоу үзүүлбэр үзүүлжээ.
2026-02-26
-
Ажилсаг роботуудын үнэ 70 мянган ам доллар хүрдэг
2026-02-26
-
Самрын экспорт тойрсон маргаан
2026-02-26




