Улаан тэнгисийн дайралтыг зогсоовол далайн тээврийн үнэ 20 хувиар буурна

access_time 2025-01-29 12:06

Израильтай холбоогүй хөлөг онгоцууд хоёр долоо хоногийн дотор Улаан тэнгист буцаж ирж магадгүй. Ингэснээр ачаа тээврийн үнэ “унана” гэж DP World-ийн дэд захирал хэлжээ. Далайн тээврийн үнэ гурван сарын хугацаанд 25%” буурч болзошгүй гэсэн. Ираны дэмжлэгтэй хуситууд 2023 оны арваннэгдүгээр сараас хойш хөлөг онгоцууд руу 100 гаруй халдлага үйлдсэн байна.Тэд хоёр хөлөг онгоцыг живүүлж, нэгийг нь барьцаалж, дөрвөн далайчны аминд хүрч, Галакси Лидер хөлөг онгоцны багийн 25 гишүүнийг буцаагаагүй байна. Үүний хариуд дэлхийн хамгийн том тээврийн компаниуд усан онгоцуудаа Улаан тэнгисээс холдуулж, Африкийн өмнөд хязгаарыг тойрон явуулах болсон байна. .

Шинэ мэдээ