Аврах багийнхан Оросын танкнаас 1488 тонн нефтийг гаргаж авчээ

access_time 2025-01-29 12:01

Оросын “Волгонефть-239”, “Волгонефть-212” гэсэн хоёр хөлөг онгоц эвдэрч гэмтсэний улмаас олон мянган тонн мазут Керчийн хоолойд асгарсан байна.
ОХУ-ын Тэнгисийн аврах албаны багийнхан зургаан өдрийн турш ажиллаж “Волгонефть-239”-д үлдсэн 1488 тонн газрын тосыг соруулж авсан. “Волгонефть-239”-ийг цэвэрлэж, задлахад бэлтгэж байгаа аж.
Ерөнхийлөгч Владимир Путин газрын тос асгарсаныг “Сүүлийн жилүүдэд бидний тулгарч буй байгаль орчны хамгийн ноцтой сорилтуудын нэг” гэж нэрлэсэн. ОХУ-ын Онц байдлын яамнаас олон мянган сайн дурынхан уг ажиллагаанд нэгдэж, долоо хоног үргэлжилсэн цэвэрлэгээний дүнд одоогийн байдлаар 173,000 гаруй тонн бохирдсон элс, хөрс цуглуулаад байна гэжээ.

Шинэ мэдээ