Зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргачлалтай болно.

access_time 2024-12-26 08:06

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар гишүүн өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл батлагдвал манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргачлалтай болно. Ингэснээр зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болж үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтэрнэ гэдгийг онцолсон. Иргэд зээлийн аппликейшн ашиглаж зээл авсан ч төлж чадаагүй тохиолдолд Монгол банкны мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдэх болдог. Ингэснээр зээл авах боломжгүй болдог. Харин энэ асуудлыг дээрх хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болох аж.

Шинэ мэдээ