Ховд аймгийн Булган сумын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

access_time 2024-12-17 11:31

Ховд аймгийн Булган суманд лабораторийн шинжилгээгээр малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдол батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоожээ.Дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторт 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр явуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Баянсудал, Баянгол багт бог малын мялзан өвчин гарсан нь баталгаажсан байна. Иймээс тодорхойгүй хугацаагаар сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Шинэ мэдээ