Өмнөд Солонгосын ерөнхийлөгч дайны байдал зарласныг УИХ-ын гишүүд эсэргүүцснээр шийдвэрийг цуцалжээ.

access_time 2024-12-04 11:40
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол Мягмар гарагт гэнэт дайны байдал зарлах шийдвэр гаргасан Дайны болон онцгой байдлын үед цэргийнхэн энгийн иргэдийг түр хугацаагаар хянах боломжийг олгодог юм. Энэ үед энгийн иргэдийн эрх хязгаарлагдаж нөхцөл үүссэн. Ийм мэдэгдэл 1940-өөд оноос хойш гараагүй байна. Дайны байдал зарласнаас хойш хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг эсэргүүцэж, Үндэсний Ассемблэйд цугларч, шийдвэрийг хориглох санал өгсөн. Цэргийн дэглэм гэнэт орж ирснийг эсэргүүцэн парламентын гадаа цугларсан жагсагчид барилга руу дайрснаар жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан. Эмх замбараагүй шөнийн дараа цэргийн дэглэмийг цуцалжээ.

Шинэ мэдээ