Орон нутгийн сонгуульд  17,400  хүн нэр дэвшжээ

access_time 2024-10-03 08:05

ИТХ-ын хурлын сонгуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийт 8,031 мандаттай  бөгөөд 17,400 гаруй хүн нэр дэвшсэн байна. Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120,000 гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж байгаа бол 1,100-аад аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60,000 гаруй иргэд байна. Тиймээс СЕХ-ноос орон нутгийн сонгуульд санал өгөх өдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдрийн хичээлийг дараа өдөр нь нөхөх, уул уурхайн  компаниудыг  ажилчиддаа чөлөө олгон, орон нутаг руугаа зорчих зардалд нь дэмжлэг үзүүлэхийг зөвлөсөн. Цаашид цахим, шуудангаар урьдчилж санал өгөх боломжийг бүрдүүлэхээр ажиллах аж.

Шинэ мэдээ