“Үлгэрч үнэгхэн”  хүүхдийн шилдэг зурагт номыг шалгаруулна.

access_time 2024-04-19 08:08

Хүүхдийн шилдэг зурагт номыг монголд анх удаа шалгаруулан, зохиолч, зураачдыг алдаршуулах “Үлгэрч үнэгхэн” шагнал гардуулах ёслол дөрөвдүгээр сарын 24-нд болно. Хүүхдийг багаас нь хөгжүүлэх зорилготой арга хэмжээг Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд зохион байгуулна.Уралдаанд нийт 90 гаруй бүтээл хүлээн авснаас “Шилдэг зурагт ном”,“Шилдэг зураглал”,“Шилдэг зохиол”,“Шилдэг шинэ зурагт ном”,“Шилдэг хэвлэгдээгүй зурагт ном” гэсэн таван төрөлд шилдгүүдийг тодруулах юм.

Шинэ мэдээ