Дээрэлхэлтийг дахин дахин ярихаас илүү хамт олны харилцаа хандлагыг эерэг болгоё.
Дээрэлхэлтийг зогсоох аян өрнөж байна. Энэ бол сайн хэрэг. Хүүхдүүд ч нэгдэж олон ажлууд санаачлан зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд багш нь хүүхдүүдээ зодож, сурагчид нь нэгнээ дээрэлхэж гэнэ. Төрийн байгууллагын дарга нар нь зодолдоод нэгнийхээ амь насыг хохироож, олны танил эрхмүүд хар тамхи хэрэглэж, хэрэг төвөгт холбогдсон гээд нийгмээрээ хэлэлцээд дуусдаггүй маргаан өрнөсөөр байна. Гэхдээ дээрэлхэлтийг дахин дахин ярих бус албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн доторх уур амьсгал харилцаа хандлагыг зөв болгох нөлөөллийн ажлууд л зохион байгуулах хэрэгтэй байна. Албан тушаалаараа далайлгасан, авлига нэхсэн, албан хаагчдаа хүн гэж боддоггүй даргатай газрын ажилчид ууртай уцаартай, ажлаа ёс төдий хийдэг нь гэм биш зан.Үүнийгээ ажлын ачаалал их байгаагаас болсон гэдэг. Үнэндээ бол огтхон ч тийм бус. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, харилцаа хандлага сайтай байгууллагын хамт олон нийтэч, нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг нь байхгүй бол нөгөөх нь нөхөөд ажлыг нь хийчих сэтгэлтэй байдаг. Баячуудын хүүхдүүдэд багш нь сөхөрсөн ангийн хамт олны уур амьсгал хөндий, хүүхдүүд нь хэдэн хэсэг салсан, хэрхэн нэгнийгээ шоглохоо үг үйлдлээрээ харуулдаг болчихсон байдаг. Мэдээж мөнгө бүхнээс үнэтэй гэсэн ахархан бодолтой томчууд биднээс л болсон хэрэг. Албан байгууллагын тухайд дарга нь намынх бол улстөрийн хэрүүлийг ажил дээрээ чирч ирээд ажилчдаа хэдэн хэсэг тараачихдаг. Сонгуулийн үеэр л намууд улстөржөөд бусад үед улстөрчид нь улстөрөө хийгээд иргэд нь ажиллаж амьдрах ёстой гэдгээ мартддаг. Чи аль намынх вэ, хэний хүн бэ гэсэн хөгийн сэтгэхүй монголчуудыг талцуулж байна. Иргэд нь сонгуулиар саналаа худалдахгүй дүнгээ тавиад, шог санагдаад байвал соёлтойгоор цахимаар байр сууриа илэрхийлэх боломж бий. Нийгмийн орчин, нийтийн сэтгэлзүйг өөрчилье гэвэл айл, албан байгууллага бүрт зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх л хамгийн чухал.
Шинэ мэдээ
-
Мөсөн цөл рүү аялах аюултайг анхааруулжээ.
2025-08-12
-
Нохойтойгоо аялалд гарч болно
2025-08-12
-
Хэцүү замд тухтай зорч
2025-08-12
-
Лас Вегасын казиног зорих жуулчид цөөрсөн байна.
2025-08-12
-
Орон нутгийн замд зорчихдоо болгоомжил
2025-08-12
-
Хөгжлийн банкны 149 төслийг эрэмбэлнэ.
2025-08-12
-
Улсын хэмжээнд 4000 багшийн орон тоо дутахаар байна.
2025-08-12
-
Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 5013 хүүхэд өвджээ.
2025-08-12
-
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч
2025-08-11
-
Итали руу 9 дүгээр сараас хойш аялалд явахгүй байхыг жуулчдад зөвлөх болжээ
2025-08-11
-
Титаникийн засвар үйлчилгээг дутуу хийсэн нь осол гарах шалтгаан байсан гэжээ.
2025-08-11
-
Орон сууц түрээслэхдээ урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
2025-08-11
-
Ус дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
2025-08-11
-
Дуу цахилгаантай аадар бороо орно
2025-08-11
-
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулна.
2025-08-11
-
Сургуульд бүтгүүлэхдээ хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно
2025-08-11
-
Дунд ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна
2025-08-08
-
SpaceX-ийн пуужин хөөргөх тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг санал болгожээ
2025-08-08
-
ДЦС-3-ын тоног төхөөрөмжийн 70% элэгдсэн учир шинэчлэх шаардлагатай байна.
2025-08-08
-
Нью-Йоркт нянгийн гаралтай өвчин дэгдэж, хоёр хүн нас барж, 58 хүн өвчилжээ
2025-08-08
-
Израильд өлсгөлөн, хямрал нүүрлэж байна.
2025-08-08
-
Японы хүн амын дунд хөгшрөлт эрс нэмэгджээ
2025-08-08
-
Тархины хагарсан цүлхэнг судсан дотроос бөглөх мэс заслыг орон нутагт хийлээ.
2025-08-08
-
Энэ жил шинэ ногооны ургацын гаралт буурна
2025-08-08
-
АНУ-ын Тусгай элч Стив Виткофф Москвад хүрэлцэн ирсэн байна
2025-08-07
-
Зэрлэг амьтдын хууль бус наймааны хэргийг илрүүлжээ
2025-08-07
-
Иргэдийг эмнэлэгт хэвтээгүй, цагтаа ирээгүй гэж хуурамч бүртгэл хийж мөнгө завшжээ.
2025-08-07
-
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийг 87 болгоно.
2025-08-07
-
Наймдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2025-08-07
-
Нийт 4.7 тонн алт экспортолжээ
2025-08-07