Ногдол ашгийн 19 тэрбум төгрөг иргэддээ хүрээгүй байна

access_time 2024-03-26 08:04

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө тараагдсан ч 19 тэрбум төгрөг үлдсэн байна. Энэ нь иргэд үнэт цаасны хувьцааны компанид дансаа нээлгээгүйгээс болсон. Нээлгэсэн ч үнэт цаасны дансаа банкны данстайгаа холбоогүй, эсвэл иргэдийн нэр дээрх данс идэвхигүй байгаагаас шалтгаалсан гэж мэдээлж байгаа юм. Дөрөвдүгээр сард олгох 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө Үндэсний аудитын газраас мэдээллийг хянасны дараа орох юм.

Шинэ мэдээ