В.Путин: Москвагийн концертын танхим руу дайрсан зэвсэгт этгээдүүд Украин руу зугтахыг оролдсон

access_time 2024-03-25 08:08

Зэвсэгт этгээдүүд Москвагий концертын танхим руу халдлага үйлдснээр  амиа алдсан хүний тоо 130 давсан. Оросын эрх баригчид дөрвөн сэжигтнийг баривчилсан. Байшин харлаж буй балгас болон хувирсан. Ерөнхийлөгч Владимир Путингэмт этгээдүүдийг  Украин руу зугтаж байхад нь баривчилсан гэж мэдэгджээ. Красногорск хотын Crocus City Hall хөгжмийн танхимд болсон халдлагыг Киев эрс няцаасан.  Исламын улс бүлэглэлийн Афганистан дахь салбар хариуцлагыг нь хүлээжээ. Путин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ IS-ын тухай дурдаагүй.  Гурав дахь жилдээ орж буй Украин дахь Оросын дайныг өдөөх зорилготой гэжээ. АНУ-ын тагнуулын албаныхан Исламын улс бүлэглэлийн гишүүний мэдэгдлийг баталжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон “Энэ халдлагын хариуцлагыг ISIS дангаараа хүлээнэ. Үүнд Украин ямар ч оролцоогүй” гэжээ.

Шинэ мэдээ