Дөрвөн сайдын огцруулах асуудлыг ярина

access_time 2026-10-02 09:59

АН-ын Үндэсний Бодлогын хороо хуралдаж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна. УИХ дахь АН-ын гишүүд 40 хүн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах бичиг бэлэн байна. МАН-ын бүлэг нэгдээд хуралдаж чадах эсэхийг харан удаан хүлээлээ. Засгийн газрыг дахиад огцруулах юм бол төр тогтворгүй бол Ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж болзошгүй. Парламентын засаглал бол Монгол орны оршин тогтнох үндэс суурь. Тиймээс дөрвөн сайдыг огцруулах эсэх асуудлыг ярина гэсэн байна.Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд бүх аймаг сумдыг Засаг дарга нарыг аваад Япон явсан. Ирэхдээ ямар зардлаар , хэнээс 3000 ам доллар авсан бэ гэх сэтгүүчийн асуултад хариулж чадаагүй. Иргэдийн амьдрал хүнд байхад дарга нар гадаад руу олноороо явах шаардлагагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм

Шинэ мэдээ