Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав

access_time 2025-07-15 08:05

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав.

Долоо даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Хууринан шуугигч”,

Долоо даван шөвгөрсөн Улсын аварга П.Бүрэнтөгсөд “Өлзий бадрах”,

Зургаа даван шөвгөрсөн Улсын заан Б.Пүрэвсайханд “Цогт гарамгай”,

Зургаа даван шөвгөрсөн Улсын заан Б.Бат-Өлзийд “Үнэн зоригт”,

Тав даван шөвгөрсөн Улсын арслан Б.Орхонбаярт “Улам нэмэх”,

Улсын заан М.Лхагвагэрэлд “Хурц шаламгай”,

Улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Л.Энхсаруул нарт “Өсөх идэр” чимэг олголоо гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Шинэ мэдээ