Хөдөлгөөнд оролцож буй автомашины 74% нь 10-аас дээш жилийн насжилттай байна

access_time 2025-05-13 10:50

10-аас дээш жилийн насжилттай автомашинд улсын дугаар олгохгүй гэсэн шийдвэрийг нийслэлээс гаргасан. Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй автомашины 74% нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар, орлогоос шалтгаалж гадаад оронд явж байсан автомашиныг хилээр ихээр оруулж ирж байсантай холбоотой.Мөн замын хөдөлгөөнд оролцож буй суррон, мопедыг шалган бүртгэлжүүлж улсын дугаар олгохоор болсон. Явган хүний замаар дугуй, мопедтай хүмүүс зорчиж буй нь иргэдийн хөдөлгөөнд саад учруулж байгаа ч зориулалтын замгүй учраас яах ч аргагүй байгааг олон нийт сануулсаар байна.

Шинэ мэдээ