Хүүхдийн зусланг амралтын газар болгосон бол хариуцлага тооцно.

access_time 2025-05-08 08:03

Хүүхдийн төлөө фондод цугласан 25 тэрбум төгрөгийг хүүхдийн зуслангуудыг тохижуулахаар төлөвлөжээ. Учир нь хүүхдүүд амрах зуслангуудын тоо цөөрсөн. Байгууллагууд өмч хувьчлалаар авсан үүргээ биелүүлэхгүй хүүхдийн зуслангуудыг амралтын газар болгож өөрчилсөн байна. Тиймээс дээрх аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно гэж ГБХНХЯ-наас мэдээлсэн байна.Харин иргэд хичээлээс гадуур сургалтанд хүүхдийн мөнгийг зарцуулах хэрэгтэй. Өмч хувьчлалаар авсан аж ахуйн нэгжүүд нь зуслангаа засварлан, ажиллуулах үүрэгтэй гэж шаардаж байгаа юм.

Шинэ мэдээ