Хөлдөлтийн гүнээс доош учир Зайсангийн гүүрийг өвөл суурилуулах боломжтой

access_time 2024-10-21 10:30

Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах ажил газар хөлдөхөөс өмнө буюу арванэгдүгээр сарын 1-нээс 6 метрийн дор явагдана. Нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийж 18 метр урт шонт сууриудыг суурилуулна. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой юм.Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрийг барьж дуусгахаар төлөвлөжээ.

Шинэ мэдээ