НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансанд хуримтлуулна.  

access_time 2024-09-30 09:45

Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн, байгууллагын төлдөг хоёр хувийг нэрийн дансанд хуримтлуулж байна. Мөн эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн тэтгэвэр дээрээ 20 хувийн нэмэгдэл авч, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 140 хоногоор бодуулан авна. Ажилчид халаагүй ажил олгогчид  төлж байгаа шимтгэл дээр 10 хувийн хөнгөлөлт олгоно. Ажилтнууд нь ажлын байран дээрээ ямар нэг осол гаргаагүй бол шимтгэлийг 15 хувиар хөнгөлөх юм.

Шинэ мэдээ